Нийгмийн түншлэлийн хүрээнд нийт 251 байгууллага үүнээс Төрийн байгууллага -14, захиргааны байгууллага- 3, ерөнхий боловсролын сургууль-14, их дээд сургууль болон МСҮТ – 4, төрийн бус байгууллага – 4, мэргэжлийн холбоод-6 /Ажил олгогч эздийн холбоо, Тогоочдын холбоо,Үсчин гоо засалчдын холбоо, Барилгачдын холбоо, Ноос ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо,Оёдолчдын холбоо/, аж ахуйн нэгж байгууллагууд-206-тай хамтран ажиллаж байна.
Орхон аймаг дахь Политехник коллеж нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.1–д зааснаар Сургуулийн нийгмийн түншлэлийн зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан 2018 оноос ажиллаж байна.
Нийгмийн түншлэлийн зөвлөл нь хамтын ажиллагааны гэрээнд заагдсан ажил үйлчилгээ, сургуулийн стратегийн төлөвлөгөө, захирлын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэн дараах чиглэлээр хамтран ажилладаг.
1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд төлөөлөл оролцуулах
2. Иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилтны мэргэшлийн түвшнийг дээшлүүлэх, ур чадвар, чадамж эзэмшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах
3. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийн талаар санал, дүгнэлт гаргах
2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах
3. Сургалт, үнэлгээний стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулахад оролцох, санал болгох, сайжруулах талаар санал өгөх
4. Мэргэжлийн шалгалт хамтран авах
5.Үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн үнэлгээг зохион байгуулах
6. Багш нарын мэргэжил дээшлүүлэх, багш, инженер-техникийн ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
7. Суралцагчийн сурлагын амжилт, мэргэжлийн ур чадварыг ажил олгогчдод мэдээлэх, дадлагажуулах, төгсөгчийн сонирхолд тулгуурлан ажлын байранд зуучлах, аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжих замаар ажлын байраар хангах
8.Үйлдвэрлэлийн техник, технологийн туршлага судлах, судалгаа, туршилт хамтран явуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Төр, хувийн хэвшил, түншлэгч аж ахуй нэгж байгууллагуудтай байгуулсан Хамтран ажиллах гэрээ, Санамж бичгийн хүрээнд суралцагчдыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын байраар хангах, төгсөгчдийг аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд байнгын болон түр ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөдөлмөрт хамруулах, багшлах боловсон хүчнийг хөгжүүлэх, дадлагажуулах, үйлдвэрлэлийн шинэ техник технологи, мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын талаарх олон нийтийн хандлага, ойлголт, үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийн өргөжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Шийдвэрлэх асуудлын хүрээнд сүүлийн жилүүдэд суралцагчид дадлагын байранд 70-80 хувь зуучлагдаж, барилгын шал хананы засал чимэглэл, барилгын модон бүтээц угсралт, барилгын сантехник хоолой угсралт, цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээ мэргэжлийн ангийн суралцагчдын 80-90 хувь нь бүтээн байгуулалтын ажилд оролцож, танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаа цалинтай гүйцэтгэн түр болон байнгын ажлын байраар хангагдаад байна.