Суралцах хугацаа: 3 жил
Тавигдах шаардлага: 9-р анги төгссөн. 15-16 насны суралцагч
Сар бүр 200000 тэтгэлэг олгоно. Дадлагын байрнууд, мэргэжлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.
Хэвлэлийн график дизайн
Цахилгаан хэрэгслийн завсар үйлчилгээ
Авто кузов засвар, будаг
Гоо сайхны үйлчилгээ
Мэргэжлийн индекс: 101201
Танилцуулга: МСҮТөвийн Гоо засал мэргэжлийн анги нь анх 1989 онooc сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Эзэмших мэдлэг чадвар:
Гоо засал мэргэжлээр суралцагсад нь хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах үйлчлүүлэгчтэй харилцах ,
иллэг хийх, энгийн болон гоёлын нүүр будалт хийх, гар хөлийн хумс арчлах , будах уран сэтгэмжит нүүр будалт зэргийг мэргэшүүлэн сургах арга барилыг эзэмшүүлнэ.
Ажиллах хүрээ:
Гоо заслын цэг, салбар салон маникюр , педикюр эмчилгээннй гоо сайхан , бариа заслын засалчинаар ажиллаж болно.
Давуу тал:
Уг мэргэжлийг эзэмшсэнээр үсчин гоо сайхны салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж хүинй хэрэгцээг хангасны үндсэн дээр өөрийн амьдралын баталгааг бий болгох чадвартай, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, хөдөлмөрлөх, боловсрох гоо сайхны мэдрэмжтэй мэргэжлийн мэдлэг ур чадвар бүхий мэргэжилтэн болж төлөвшинө.
Сургалтын давуу тал:
- Тохилог анги танхим, дадлагын байранд сургалт явагддаг
- Сургалтын тоног төхөөрөмж шинэ
- Суралцагч бүр тэтгэлэг авна
- Сурах орчинг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан
Талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Хоол үйлдвэрлэл
Ноос эсгий боловсруулалт
Хөнгөн үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ
- “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” мэргэжлийн сургалт нь 2024-2025 оны хичээлийн жил хүртэл 2,5 жилийн сургалттай ангитай байсан, тус сургууль политехник коллеж болж өргөжснөөр 3 жилийн сургалттай ангидаа 25-30 суралцагчийн элсэлт авч байна. Мөн насанд хүрэгчдийн 45 хоногийн түр сургалт болон 1 жилийн ангиуддаа элсэлт авч, сургалтын үйл ажиллагааг зохион явуулж байна. - 2024-2025 оны хичээлийн жилд “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” мэргэжлийн 2 дадлагын газартай, тус бүрдээ 15-16 шулуун оёдлын машин, 2-3 хэрээсний машин тоног төхөөрөмжтэйгөөр сургалтын орчныг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагааг явуулж байна. - Тухайн мэргэжлээр суралцах явцдаа төрөл бүрийн цээжний болон бүсэлхийн хувцас оёх, үндэсний дээл хувцас оёх, хувцас засварлах, хувцас загвар зохион бүтээх зэрэг чадамжуудаар суралцдаг. - Төгсөж гарсан суралцагчид нь сурч байх хугацаандаа дадлагат гарч байсан оёдлын цехүүдээрээ ажиллах, бие даан гэрээрээ оёдлын ажил хийх, эсвэл оёдлын цехийг шинээр бий болгох зэргээр мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн мэргэжлээрээ үргэлжлүүлэн шатлан суралцах, эсвэл “Урлах эрдэм” дээд сургуульд урилгаар дэвшин суралцаж байна. - Манай сургууль нь төгсөгчидтэйгээ үргэлж эргэх холбоотой байж, судалгаа авч, мэргэжлээрээ суралцах, ажиллахад нь анхаарал хандуулсаар байна.
Метал хийц
МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС: 071512
СУРАЛЦАХ ХУГАЦАА: 1 ЖИЛ БОЛОН 3 ЖИЛ
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:
Гагнуурчин нь хийн ба цахилгаан, хагас болон бүрэн автомат гагнуурын багаж,
тоног төхөөрөмжийг ашиглан метал эдлэлийг технологийн дагуу ажлын байрны
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг баримтлан гагнах, ширээх, зүсэх, засварлах
ажлыг гүйцэтгэнэ
МЭРГЭЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ:
1991-1992 оны хичээлийн жилээс “Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар, гагнуур”
хавсарсан мэргэжилтай ажилтан бэлтгэн гаргаж эхэлсэн
2003 оноос “Сантеник-гагнуур” гэсэн хавсарсан мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн
2012 оноос “ГАГНУУРЧИН” мэргэжлийн Чадамжид Суурилсан Сургалтын Хөтөлбөр
боловсруулан 2,5 болон 1 жилээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлсэн.
2023-2024 оны хичээлийн жилээс 3 жилээр элсэлт авч эхэлсэн.
Дээрх хөтөлбөрийг 2015, 2018, 2021, 2024 онуудад шинэчлэн боловсруулан сургалтанд
ашигласан байна.
2018 оноос Гагнуурчин мэргэжлээр ХХҮГазартай хамтран богино хугацааны сургалтыг явуулж
байна
Тус мэргэжлийн дадлагын газар нь 2012 онд Мянганы сорилтын сангийн төсөл хэрэгжиж
тохижилт хийгдэж Цахилгаан нуман гагнуур, Аргон нуман гагнуур, Хагас автомат гагнуур,
Хийн гагнуур, Цэгэн гагнуурын тоног төхөөрөмжүүд суурьлуулагдсан.
Багшлах боловсон хүчин:
- 2012-2015 онд багш Пүрэвбат
- 2014-2016 онд багш Ж.Батболд, Г.Ууганбаяр
- 2016-2021 онд Багш М.Тэнгисболд, Г.Ууганбаяр
- 2021 оноос одоог хүртэл багш Ш.Ганбат, Г.Ууганбаяр
- 2024 оноос одоог хүртэл багш Б.Дамба нар ажиллаж байна.
2024-2025 оны хичээлийн жилд Гагнуур мэргэжлийн I курсст 58, II курсст 58, II курсст 44
суралцагч нийт 160 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Мөн “Эрэрлтэд
нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд 15, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй
хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн богино хугацааны сургалтад 10 иртэн тус тус
хамрагдсан байна.
ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД:
- Ачит Ихт ХХК
- Гагнуур хаус ХК
- Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ ОНӨХК
- Эрдэнэт хивс ХХК
- Эрдмин ХХК
- Тэнүүн төмөргөөн ХХК
- Хувиараа хөдөлмөр эрхэлдэг аж ахуй нэгж
Сургалтын давуу тал:
- Тохилог анги танхим, дадлагын байранд сургалт явагддаг
- Сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмж
- Суралцагч бүр тэтгэлэг авна
- Сурах орчны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан
Барилга, модон бүтээц угсралт
Барилгын шал, хананы засал чимэглэл
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт
Газар тариалангийн аж ахуй
Цахилгаан шугам сүлжээний угсралт, засвар үйлчилгээ
Ойн аж ахуй
Тээврийн хэрэгслийн завсар, үйлчилгээ
Хүлэмжийн аж ахуй фермер чиглэлээр 2014-2015 онд 26 оюутантай анхны элсэлтээ авч эхэлсэн бөгөөд эдүгээ 11 жил тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулсан байна.
Үйдвэрлэл сургалтын бааз Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөрт байрлах 10 га талбайтай, 6*10 харьцаатай нийлэг хальсан 4 хүлэмж,ил талбайн тариалалт хийх 0,4 сот талбайтайгаар сургалтыг явуулж байна.
Хүлэмжийн аж ахуй нь зах зээлийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай уялдуулан тариалах,ургамлын төрөл хэмжсэн тодорхойлох үйлдвэрлэлээ төлөвлөх, зохицуулах, хөрсөө боловсруулах бордох, үр сонгож үрсэлгээ суулгах, мод бут, цэцэг нарийн ногоо бусад ургамлаа арчлах, хамгаалах ургац хураах, ургацаа цэвэрлэх, ангилах, савлах хадгалах, боловсруулалт хийх зах зээлд борлуулах, гүйлгээний бүртгэл хөтлөх үнэлгээ хийх чадамжийг эзэмшинэ.
Эзэмших ур чадвар
- Хүлэмж барих угсрах, тоног төхөөрөмжийг ашиглах
- Таримлын үр,үрсэлгээ бэлтгэх
- Хүлэмжийн хортон шавжтай тэмцэх, устгах
- Хөрс боловсруулах, бордох, хамгаалах, үрсэлгээ бойжуулах шилжүүлэх суулгах
Ажлын байр
- Өрхийн үйлдвэрлэл эрхлэх
- Нарийн ногооны үрсэлгээ хийх
- Аж ахуйн нэгжид ажиллах
Дараах салбаруудад хөрвөж ажиллах боломжтой
- ХАА-н газар тариалангийн компани
Дэмжлэг
- Бүрэн дунд боловсролыг мэргэжлийн хамт эзэмшинэ.
Суралцах хугацаа
- 3 жил
- 1жил
- Түр сургалт
Хөдөө аж ахуйн машин механизмын засвар үйлчилгээ
Суралцах хугацаа: 45 хоног
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна
Мэргэжлийн тухайн мэдээлэл энд байна