НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ

Гадаад хамтын ажиллагаа

Сургуулийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ОУ-ын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллага, ижил төстэй сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтын ажиллагааны чиглэлээ хөгжүүлж байна.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ нь МУ-ын Засгийн газартай хамтын ажиллагааны хүрээнд МУ-д сайн дурын ажилтан болон зөвлөх мэргэжилтнийг томилон ажиллуулдаг. Үүний хүрээнд КОЙКА олон улсын байгууллагаас Орхон аймаг дахь ПК-д Урт хугацааны сайн дурын ажилтан-1, дунд хугацааны сайн дурын ажилтан 9, Тогооч мэргэжлээр -1 сайн дурын ажилтан ажилласан.

КОЙКА олон улсын байгууллагатай гэрээ хийн сайн дурын ажилтнуудыг ажиллуулж тодорхой ажлуудыг зохион байгуулан явуулснаар багш, суралцагчдын ур чадвар дээшилж олон ажлуудыг зохион байгуулсны үр дүнд тус байгууллагаас Автокадын кабинет байгуулсан. Энэ кабинетаар суралцагчдын техникийн зураг зүй, автокадын программ дээр ажиллах мэдлэгийг дээшлүүлж, мэргэжлийн ангийн техникийн зураг зүйн хичээлийг тус кабинетад хичээллүүлж байна.

Сайн дурын ажилтнууд ажиллуулсны үр дүнд дараах сайн талууд гарч байна. Үүнд:
- Багш суралцагчдын мэргэжлийн ур чадвар дээшилсэн
- Сургалтыг орчин сайжирсан
- Багшийг чадавхжуулсан
- Суралцагчдын төлөвшил хүмүүжил сайжирсан
- Суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлсэн
- Багш, суралцагчдын хэлний мэдлэг дээшилсэн зэрэг олон сайн талууд гарсан.

ОХУ-ын Эрхүү мужийн Барилга техник-архитектурын сургуультай хамтран ажиллах гэрээг үзэглээд 6 дах жилдээ ажиллаж байна. Хамтран ажиллах гэрээний хүрээнд багш, суралцагч солилцоо хөтөлбөр, багш, удирдах ажилтнуудын туршлага судлах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх олон талт ажлуудыг зохион байгуулан амжилттай хэрэгжүүлж ирсэн. Хамтран ажиллах гэрээ зургаан жилийн хугацаанд үр дүнд хүрсний нэгэн томоохон жишээ бол дэлхийн ур чадварын ангиллын ОХУ-ын мэргэжлийн боловсролын “Профессионалы” 2024 аварга шалгаруулах тэмцээний Эрхүү мужийн бүсийн тэмцээнд ОХУ, Орхон Политехник коллежийн хамтарсан баг гагнуур, модон эдлэл нөхөн засварын төрлөөр оролцож 5-р байранд шалгарсан амжилт гаргасан.

Нийтлэгдсэн огноо : 8/20/2024 6:26:44 AM