Орхон аймаг дахь МСҮТ 1989 оны 7 дугаар сард Ардын Боловсролын Яамны сайдын 168 дугаар тушаалаар Эрдэнэт хот дахь Хөнгөн үйлдвэрийн Техник мэргэжлийн сургууль нэртэйгээр анх байгуулагдаж, 1996 онд Гэгээрлийн сайдын тушаалаар “Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв” болон зохион байгуулагдан 35 жил, Орхон ХАА-н МСҮТ нь 2011 оны 07 дугаар сард үүсгэн байгуулагдаж 13 дахь жилдээ тус бүр сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэн. Засгийн газрын 2023 оны 08-р сарын 23-ны А/306 тогтоолоор 2024 оны 01-р сарын 01-нээс хоёр сургуулийг нийлүүлэн Орхон аймаг дахь ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ болж өргөжсөн.