Эрдэмт багш, эрхэм хүмүүжүүлэгчид, оюутан, суралцагч, ажилтан ажиллагсад, эцэг эх, асран хамгаалагчид, нийгмийн түншлэл, ажил олгогчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг дэвшуулье. Гэгээрлийн сайдын 1989 оны 07 сарын 05-ны өдрийн 168 дугаар тушаалаар Эрдэнэт хот дахь ”Хөнгөн үйлдвэрийн Техник мэргэжлийн сургууль” нэртэйгээр байгуулагдсан. Орхон аймагт улс орны хөгжлийн түүчээ мэргэжилтэй ажилтан бэлтгэх Политехник коллеж нь улс, эх орондоо баялаг бүтээгчдийг бэлтгэдэг томоохон сургуулиудын нэг бөгөөд 23 мэргэжлээр 1200 гаруй оюутан суралцагч, 130 гаруй багш, ажилтан, ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны Төрийн өмчийн их сургууль, мэргэжлийн болон техникнйн боловсролын сургалтьн байгууллагын талаар авах зарим арга хэмжээннй тухай 306 дугаар тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны 27 дугаар тогтоолоор Орхон аймаг дахь МСҮТ-үүдийг нэгтгэн Орхон аймаг дахь Политехник коллеж болгон өөрчилсөн. Сургалтын байгууллагын хэв шинжийг өөрчилснөөр бүс, орон нутагтаа техникийн боловсрол ззэмших боломж бүрдэн ”Хоолны үйлчилгээ”, ”Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээ” мэргэжлүүдээр сургалт явуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Техник технологийн хурдацтай хэн ч, хаанаас ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр суралџаж болох нээлттэй эрин үед сургалтын бодлогыг хэрэгжүүлэхдээ байгаль дэлхийд ээлтэй, мэргэжлийн ур чадварыг зөөлөн ур чадвартай хослуулан сургах шинэ түүхэн цаг үед бид ажиллаж багш, ажилтан, оюутан суралцагчдынхаа бүтээлч санаачилга, сургалтын чанар, оюутан суралцагчдын хөгжил, инноваци, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэн сургалтын таатай орчин, оновчтой бодлого, хариуцлагатай зохион байгуулалт бүхий удирдлагын шинэлэг менежментээр чиглүүлэн ажиллах болно. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үндэслэн бид Боловсролын ерөнхий хуулийн 8-р зүйлд заасан чанарын баталгаажуулалтыг хангах зорилгоор байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр магадлуулах, Чанарын менежментийн нэгдсэн удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2015 чанарын менежмент, ISO 14001 байгаль орчны менежмент, ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгуй байдал ISO 21001 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллах зорилго, зорилтыг тавин ажиллаж байна. Монгол сайхан орныхоо өнгө жавхаа, өөдрөг ирээдүйн түүчээ болсон нийт эрдэмтэн багш та бүхэнд сайн сайхны дээдийг хүсэн ерөөе. Номт хүний мөр мөнхөд тодорч Номын цагаан лавай мөнхөд эгшиглэж байх болтугай. Захирал Ч.ЦЭВЭГМЭД