МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Мэргэжлийн болон Техникийн боловсролын байгууллагуудын УАШ тэмцээн-2025

Нийтлэгдсэн огноо : 5/8/2025 4:29:22 AM

МБТБ-ын байгууллагуудын багш, ажилтнуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт 2025.05.01-03-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Орхон политехник коллежийн баг тамирчид волейболын төрөлд Д.Тунгалаг ахлагчтай эмэгтэй баг Хүрэл медаль /4-н удаагийн хүрэл медаль/, Дотуур байрны жижүүр Т.Энх-Амгалан шатрын төрөлд Мөнгөн медаль, Шилдэг эмэгтэй холбогчоор Д.Энхсайхан багш тус тус шалгарлаа. П.Энхтөр ахлагчтай эрэгтэй баг тамирчид 5-р байранд орлоо. Баг тамирчдад баяр хүргэе.