Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ, Боловсролын газар, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Орхон аймаг дахь Политехник коллежийн хамтран зохион байгуулсан Орхон аймагт суралцаж буй оюутан, суралцагчдын тогтвортой хөгжлийн зорилгыг хангасан, үйлдвэрлэлд нэвтрүүлж, инноваци шингэсэн шинэ санаа, санаачлагыг дэмжих “ШИНЭ САНАА-2025” шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа. Энэ уралдаанд Орхон аймаг дахь Политехник коллежийн сургалт явуулж буй мэргэжлүүдийн 10 бүтээл оролцож 4 бүтээл шилдгээр шалгарлаа.
I байранд- Ойн аж ахуй 1-р ангийн суралцагчид "Эко хүж" бүтээлээр, бэлтгэсэн багш Г.Оюундагва
II байранд- Хүлэмжийн аж ахуйн мэргэжлийн 1 жилийн ангийн суралцагчид "Амьд тэжээл" бүтээлээр, бэлтгэсэн багш Б.Оюунцэгмид, С.Наранхүү
III байранд- Ноос, эсгий боловсруулалт мэргэжлийн 1 жилийн ангийн суралцагчид "Эсгий хавтан" бүтээлээр, бэлтгэсэн багш Х.Оюунгэрэл
III байранд- Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл мэргэжлийн 1 жилийн ангийн суралцагч Б.Оюунтүлхүүр Upcycle brand /тойрог/ бүтээлээр, бэлтгэсэн багш Л.Мягмаржаргал
Уралдаанд оролцсон нийт багш, суралцагчиддаа илүү их амжилт хүсэж, инноваци шингэсэн олон олон бүтээлүүдийг эзэд болохыг хүсэн ерөөе.